Нууцлалын бодлого
Бид аль болох бага мэдээлэл цуглуулж, түүнийгээ чамд ойлгомжтой хэлэхийг хичээнэ.
Гацуурын эзэн
- Имэйл хаяг (эсвэл Google бүртгэл): нэвтрэхэд л ашиглана. Маркетингийн имэйл явуулахгүй.
- Чиний оруулсан нэр, гацуурын гарчиг: гацуур дээр чинь харагдана.
Чимэглэл өлгөсөн найз
- Мессеж, хүсвэл нэр, сэжүүр: зөвхөн гацуурын эзэн шинэ жилийн шөнөөс хойш уншина. Түүнээс өмнө хэн ч (эзэн нь ч) уншиж чадахгүй.
- IP хаяг болон төхөөрөмжийн ID-г бид шууд хадгалдаггүй. Зөвхөн нууц түлхүүрээр hash хийсэн хувилбарыг спам, хүчирхийллээс сэргийлэх (rate limit) зорилгоор хадгална.
- Гацуурын эзэнд таны IP, төхөөрөмж, байршил огт харагдахгүй.
Аналитик
Сайтыг сайжруулахын тулд хуудас үзсэн, гацуур нээсэн гэх мэт нэргүй үйл явдлыг тоолдог. Мессежийн агуулга аналитик руу хэзээ ч явахгүй.
Устгах
Гацуураа болон бүх мессежийг устгуулах бол бидэнд хандаарай. Бүрмөсөн устгаад хариу мэдэгдэнэ.