Үйлчилгээний нөхцөл
Товчхондоо: бие биедээ дулаахан байцгаая.
Юу хийж болохгүй вэ
- Хараал, доромжлол, заналхийлэл, хэн нэгнийг дарамтлах мессеж үлдээх.
- Бусдын хувийн мэдээлэл (утас, хаяг гэх мэт)-ийг зөвшөөрөлгүй нийтлэх.
- Автомат программаар олноор чимэглэл өлгөх.
Ийм агуулгыг бид шүүлтүүрээр хааж, гомдол ирвэл устгаж, давтагдвал тухайн төхөөрөмж/сүлжээнээс хандахыг хориглоно.
Гацуурын эзний эрх
- Өөрийн гацуур дээрх аливаа чимэглэлийг шинэ жилээс өмнө ч нууж, устгаж, гомдол гаргаж болно.
Төлбөртэй чимэглэл
Онцгой чимэглэл, премиум гацуурын төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр бүрт И-баримт олгоно. Төлсөн чимэглэл гацуурын эзэн тохиромжгүй гэж устгасан тохиолдолд буцаан олголт хийхгүй.
Хариуцлага
Мессежийн агуулгыг бичсэн хүн өөрөө хариуцна. Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг хичээх боловч техникийн доголдлоос үүдэх хохирлыг хариуцахгүй.